Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдын санаачилсан “ЧӨЛӨӨЛЬЕ” аяны хүрээнд гурван өдрийн турш Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК иргэд, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж оролцсон юм. Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийг болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг танилцууллаа. Иргэдийн хамгийн ихээр сонирхон асуудаг асуултуудад хариулт өгөх, үзүүлэн материалууд ашиглан үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын сацуу өнөөдөр буюу 2026.06.17-ны өдөр компанийн танилцуулгыг төв тайзнаа хийсэн юм.
Танилцуулгын эхэнд ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг нээж үг хэллээ. Тэрээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д 2026 оноос агаарын навигацийн хураамжийн орлого төвлөрч эхэлсэн таатай мэдээг дуулган, олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалтын хүрээнд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгчдэдээ олон улсын аудит шалгалтад амжилттай хамрагдсанд баяр хүргэн, талархал илэрхийллээ. Мөн компанийн зүгээс хүн төвтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах томоохон ажлууд хийхээр төлөвлөж байгаагаас агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд 4 нисэх буудалд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа талаар дурдлаа.
Мөн тус өдөрлөгийн үеэр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны зүгээс “Тэсрэх бодис илрүүлэгч нохойн үзүүлбэр” үзүүлсэн. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон аэродром, гэрэл суултын албанаас нислэгийн хөдөлгөөний удирдагч болон гэрэл суултын инженер мэргэжлийн танилцуулга хийн, ажилтнууд хуран цугласан олонд өөрсдийн ажил мэргэжлийн онцлогоос танилцуулан, ярилцлаа.














More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм
Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн...
Нүүдэлчин” фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар...
