“БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-Г ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2026.03.01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2026.03.22-ны өдөр Хан-Уул дүүргийн зам талбайн арчлалт цэвэрлэгээ хариуцсан 14 байгууллага, хог тээврийн 4 байгууллага уг арга хэмжээнд хамрагдлаа.

Нийт 256 хүний бүрэлдэхүүнтэй, 27 техниктэйгээр 192 гудамжинд цэвэрлэгээ, угаалга арчиллaгаа хийлээ.

✓ Автобус буудал 84 ширхэг

✓ Хогын сав 166 ширхэг

✓ Тэмдэг, тэмдэглэгээ 500 ширхэг

✓ Сандал 150 ширхэг

✓ Хөшөө дурсгал 4 ширхэг

✓ Хайс хашлага 35640 урт метр урт тус тус хөөстэй угаалга хийлээ.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 192 байршилд 19,658 мкв нийтийн эзэмшлийн талбайн түүвэр хогийн цэвэрлэгээ хийн 110 тонн хогийг 35 рейсээр ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулган ажилласан.

Архивчдын гудамжны үерийн ус авто замын зорчих хэсэгт үүссэнийг мөн Фермерүүд захын урд талын Наадамчдын гудамжны авто замд хальсан бохирын цэвэрлэгээг хийн ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Next post Монгол Улсын Их Хурлын дарга  Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав