Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тодруулбал гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон, тухайн газрын гадаа бэлэн такси мэт хүлээж зогсож үйлчлүүлэгчийг тээвэрлэн зорьсон газарт нь хүргэж өгдөг.
Улмаар төлбөрийг ПОС машинаар төлүүлэх нэрийдлээр иргэний банкны картыг авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө залилж авсан хэрэг гарч байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн:
- Согтууруулах ундаа хэрэглэсэн
- Анхаарал болгоомж сул
- Танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг онилж үйлдэгдэж байгаа нь тогтоогдож байна.
Иймд иргэд та бүхэн:
- Албан ёсны такси үйлчилгээ ашиглах
- Банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх
- ПОС машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах
- Нууц кодоо хэнд ч хэлэхгүй байх
- Сэжигтэй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэхийг ЦЕГ-аас мэдээлж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
