Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.

Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна. Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219,400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ.

Үүнийг задалбал,

  • АИ-92 авто бензин – 83,600 тонн
  • Дизель түлш – 134,240 тонн
  • АИ-95 авто бензин – 1,560 тонныг тус бүр захиалжээ.

Мөн БНХАУ-аас нийт 11,200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.

2025 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23,484 тонн АИ-92 автобензин, 81,600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3,795 тонн тус тус орж ирээд байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Next post Монголбанкны Ерөнхийлөгч болох гэж буй С.Наранцогтын амлалтууд