Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын эрх зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тэрбээр Монгол Улсын эрх зүйн салбарт 30 жилийн турш үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд ХБНГУ-ын Засгийн газар, тэр дундаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яаманд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Мөн Монгол, Герман хоёр улс ижил эх газрын эрх зүйн тогтолцоонд хамаардаг тул Монгол Улс хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо германы эрдэмтэн, судлаачдын туршлагаас үргэлж суралцаж, хамтран ажилладаг гэдгийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн тус өдөр зохион байгуулагдаж буй “Эрх зүй ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 30 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэх, ирээдүйн чиглэлийг тодорхойлох чухал платформ гэж үзэж буйгаа илэрхийллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
