Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Хууль зүйн доктор /Ph.D/, бригадын генерал Т.Сүхболд “Үндэстэн дамнасан аюул заналхийлэл ба цагдаагийн ирээдүй”

Үндэсний батлах хамгаалах их сургуулийн эрдмийн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор, хошууч генерал З.Болдбаатар “Үндэстэн дамнасан гэмт хэрэг, тулгамдсан асуудал, чиг хандлага”;
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хар тамхитай тэмцэх газрын дэд дарга, бригадын генерал ХоангТам Хиеү /Hoang Tam Hieu/ “Азийн бүс нутагт Хар тамхитай тэмцэхэд Вьетнам улсын оролцоо”
Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа”
Терроризмтой тэмцэх зөвлөлийн Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тасгийн дарга, хошууч Ц.Чинзоригт “Экстремизм ба радикалчлал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач прокурор, доктор, дэд профессор Б.Өнөрмаа “Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө буцаахтай холбоотой албан бус харилцааны үр нөлөө”
Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Б.Батхуяг “Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”
ОХУ-ын Дотоод хэргийн яамны ахмадын байгууллагын тэргүүн, хурандаа генерал Нелезин Петр Васильевич “Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа”
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Г.Цогбадрах “Үндэстэн дамнасан гэмт хэргийн эсрэг тэмцэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа”

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван “Кибер орчин дахь үндэстэн дамнасан гэмт хэргийн нөхцөл байдал ба олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү хуралд Нэгдсэн Үндэстэний байгууллагын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх албаны суурин төлөөлөгч болон Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Турк, Итали Элчин сайдын яамны цэрэг, цагдаа, хууль сахиулах байгууллага төлөөлөн суугаа дипломат ажилтнууд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, эрхэм генералууд тус тус оролцсон юм.







More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
