Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл энэ удаа “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт зохион байгуулах гэж байна.
Хойд бүсийн зөвлөлийг энэ жил Булган аймгийн засаг дарга даргалах бөгөөд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр батламжлах бөгөөд Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах аж.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцох юм байна. “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ы үеэр тус бүсэд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдыг хамруулсан “Түншлэл хамтын ажиллагаа” арга хэмжээ, Хойд бүсийн хоршоологчдын зөвлөгөөн, брэнд бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, Хойд бүст хэрэгжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга зэрэг арга хэмжээнүүд болох юм.
“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
More Stories
Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн...
Нөөцийн махны дугаарлалт их байна
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн Нийслэлийн хэмжээнд 200 тонн мах буй гэжээ. Өнөөдрөөс дүүргүүдийн тодорхой цэгүүдэд нөөцийн үхрийн мах 15000 төгрөг,...
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн хуралдаанд оролцов.
“Зуны Давос” Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” төрийн ордонд эхэллээ
Зөвлөгөөнөөр гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөгчдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хүний эрхийн...
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн УИХ-д өргөн барьсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
-Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь "Нийгмийн орон сууц", "Хөлсний орон сууц", "Хөлслөөд өмчлөх орон сууц" гэсэн гурван төрөлтэй...
