ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, элэг цөс нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Г.Үнэнбат:
– ХСҮТ өнгөрсөн хугацаанд нийт 12 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Ард иргэдийн дунд буруу ойлголт бий болоод байна. Иргэдээс зөвшөөрөлгүй эд эрхтэн аваад, наймаалдаг мэт ойлголт нийгмийн сүлжээнд тархаад байна. Ухаангүй хүн, тархины үхэлтэй өвчтөн хоёр гаднаасаа энгийн хүн харахад яг ижил харагддаг. Гэтэл ухаангүй, шоконд байгаа хүн буцаад сэргэх боломжтой. Үүнийг мэргэжлийн эмч нар үзээд, шинжилгээ хийгээд, эмчилгээ хийдэг.
Тархины үхэлтэй өвчтөн гэдэг нь тархи эргэшгүй өөрчлөлтөд ороод, тархи нь зүрх болон амьсгалаас ангидаар үхдэг.
Энэ тохиолдолд хүний зүрх ажиллаж байдаг. Тархи үхсэн гэх мэдээллийг зүрх авдаггүй. Тархи үхэжсэн тохиолдолд хэзээ ч эргэж сэргэдэггүй. Энэ үеэс тархины үхэл тодорхойлох мэргэжлийн баг оношлоод, тархины үхлийг зарладаг. Дараа нь П.Батчулуун даргатай албаныхан тархины үхэлтэй донорын ар гэрийнхэнтэй уулздаг. Энэ бол амаргүй ажил. Уулзалтыг маш богино хугацаанд хийх шаардлагатай байдаг. Сүүлд тархины үхэлтэй нэг донор нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр, 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэн суулгах хагалгаа хийж, 14 хүнд амьдрал бэлэглэж, амьдралын чанарыг нь сайжруулсан. Тархины үхэлтэй донор гарлаа гэдэг мэдээг П.Батчулуун даргын алба эмнэлгүүд рүү мэдээлдэг. Тэр мэдээ ирснээс хойш нэг цагийн дотор хагалгааны баг бэлэн байдлаа хангадаг. Нэг эмнэлгийн баг дээр 20 гаруй хүн ажилладаг. Манай ХСҮТ дээр 20 гаруй хүн, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг дээр мөн адилхан 20 гаруй хүн, Гэмтэл судлалын үндэсний төв дээр 20 гаруй хүн, бөөрөн дээр 20 гаруй хүн ажилладаг. Нэг утасны дуудлага ирж, мэдээ ирснээс хойш нэг цагийн дотор 60-80 хүний ажил эхэлдэг гэсэн үг.
Одоогийн нөхцөл байдалд нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаад, нэг хүний асуудлыг хөндөөд байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бол багийн ажиллагаа шаарддаг. Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон ял тархины үхэлтэй донор гараад тэр өдөр хагалгаа хийсэн нийг багийнхан буруу ажилласан мэт ялтан болгож харагдуулж байгаад сэтгэл эмзэглэж байна. П.Батчулуун эмчийг өвчний улмаас гэрээр нь ялыг эдлүүлэх шийдвэр шүүхээс гарч байх шиг байна. Хэдий гэрт нь гаргах гэж байгаа ч хоёр жилийн ял оноож байгаад маш их эмзэглэж байна гэлээ.
ХСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх:
-ХСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх эмч нараа 2011 оноос БНСУ-тай хамтран бэлтгэсэн. Нийт найман жилийн хугацаанд 70 гаруй эмчийг бэлтгэсэн. Тоног төхөөрөмжөө шийдвэрлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан. Олон байгууллага, хамт олны тум дэмээр энэ үйл ажиллагаа нутагшсан. 2018 онд анхны хагалгаагаа ХСҮТ-д эхлүүлж байсан. Түүнээс хойш 200 гаруй элэг шилжүүлэх хагалгаа хийсэн. Биднийг энэ зэрэгт хүрэхэд П.Батчулуун эмчийн оролцоо их. Амьгүй донор амралтын өдөр, шөнө, орой гардаг. Эмч нарын утас хоногийн 24 цаг нээлттэй байдаг. Тархины үхэлтэй хүн болгон донор болдоггүй. П.Батчулуун эмчийн эрүүл мэнд тааруу байна. Энэ бол эрхтэн шилжүүлж байгаа эмнэлгүүдийн асуудал. 2025 он гарснаас хойш нэг ч амьгүй донор гарсангүй. Монголын мянга, мянган хүн донор хүлээж байна гэлээ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
