Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь гэр бүлийн орлого, амьдралын чанар, хүүхдийн боловсрол зэрэгт эерэг нөлөөтэйгөөс гадна бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлж, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болдгоороо онцлог юм.
Эмэгтэйчүүдийн зээлийн дундаж хэмжээ 66.4 сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдээс 45 орчим хувиар бага, зээлийн дундаж хүү нь 0.8 пункт бага байгаа нь зээл авах нөхцөл харьцангуй үнэтэй, илүү дарамттай байгааг илтгэж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсрол, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд зэрэг нь тулгамдаж байна.

Тиймээс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр эмэгтэйчүүдэд ззэлийн тэгш боломж бий болж, жендэрт суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд гарах юм.
Мөн Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдсэн анхны орнуудын нэг болж, бүс нутагтаа туршлагаа түгээх, хамтын ажиллагааг манлайлах боломжтой болж байна.
Монгол Улсын Их Хурлын зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, та бүхний санал санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллах болно.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
