Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын төлөөллүүд түрээсийн дарамт шахалт, ажиллах болон амьдрах орчны нөхцөл байдлаа сайжруулах асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөтэй уулзаж, саналаа уламжиллаа.

Тэд LiveHub буюу Хамтдаа хөгжье уриатай төсөл хөтөлбөрийг санаачлан, 21 аймгийн хэмжээнд судалгаа хийж, асуудал дэвшүүлжээ.

Хэрвээ тэдний энэхүү төсөл амжилттай хэрэгжвээс жишиг төвүүдийг дагасан олон дэвшилтүүд бий болох төдийгүй нийслэлд хамгийн их тулгамдаад байгаа түгжрэл, төвлөрлийн ачаалал буурна гэж үзэж байгаа аж. Төрөөс явуулж буй хөнгөлөлт урамшуулалд тэр бүр хамрагдаж чаддаггүй хүмүүс бол бичил бизнес эрхлэгчид буюу энэхүү ахуйн үйлчилгээний салбарынхан. Тэдний судалгаа, дэвшүүлж буй хөтөлбөр, төсөл арга хэмжээг боломжит нөхцлөөр дэмжиж, цаашид томоохон чуулган зөвлөгөөнийг зохион байгуулахад анхаарна гэж “Улаанбаатар орон сууцжуулалт”ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө онцоллоо.



#стандартын_бус_ажлын_байр_ба_чанар_аюулгүй_байдал
#банк_болон_зээлийн_боломжгүйгээс_үүдсэн_амьдралын_чанар
#насан_туршийн_түрээсийн_дарамт
More Stories
ЦУОШГ: Өвлийн эхэн болон дунд саруудад Улаанбаатар орчмоор цас ахиу орж, халтиргаа гулгаа ихэснэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас (ЦУОШГ) гаргасан өвлийн улирлын (12, 1, 2 дугаар сар) ерөнхий төлөвөөр энэ өвөл хур тунадас...
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сургалт эхэллээ
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Дуугарах цаг” аяны хүрээнд...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
