Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025” энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна. 

 Зүүн бүсийн 45 баг сүлжээгүй байна  –

Зүүн бүсийн бүх аймаг, сум суурин газруудад шилэн кабелиар холбогдсон. Тухайлбал, Хэнтий аймгийн 18 сум, Сүхбаатар аймгийн 13 сум бүгд шилэн кабельд холбогдсон бол Дорнод аймгийн 14 сумаас 13 нь шилэн кабельд холбогджээ. 

Үүний зэрэгцээ, аймгийн төвүүдэд 4G сүлжээ тогтвортой ажиллаж байгаа ч алслагдсан багуудад сүлжээ сул, зарим тохиолдолд  2G болон 3G ашиглаж байна. Тодруулбал, 

  • Хэнтий аймгийн 83 багаас 21 нь 4G, 38 нь 3G сүлжээнд холбогдож, үлдсэн 24 баг нь сүлжээнд холбогдоогүй байна. 
  • Сүхбаатар аймгийн хувьд 66 багаас 15 нь 4G сүлжээтэй, 43 баг нь 3G сүлжээнд холбогдсон бол 8 баг огт сүлжээгүй байна. 
  • Дорнод аймгийн хувьд 63 багаас 16 нь 4G сүлжээнд холбогдсон бол 34 нь 3G сүлжээнд холбогджээ. Үлдсэн 13 баг нь огт сүлжээгүй байна. 
     

Үүний зэрэгцээ, 5G технологийг хот суурин газруудад туршиж эхэлсэн ч орон нутагт бүрэн нэвтрүүлэхэд дэд бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна. 

– 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулна –

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам орон нутгийн харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэхэд анхаарч, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран 2025 онд Зүүн бүсийн 29 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо. 

Хэнтий аймгийн 11 цэг, Сүхбаатар аймгийн 12 цэг, Дорнод аймгийн 6 цэгт тус, тус сүлжээ оруулна. 


Аймгийн 
нэр
Сумын 
нэр
Сүлжээ оруулах цэг
1ДорнодЧулуунхороот3-р баг, Цагаанчулуут
2ДорнодБаян-Уул3-р баг, Урт
3ДорнодБаян-Уул6-р баг, Өвөр эрээн
4ДорнодХалхгол3-р баг, Ташгай
5ДорнодСэргэлэн2-р баг, Архоолой
6ДорнодЧойбалсанЭнгэр шанд
7СүхбаатарЭрдэнэцагаан6-р баг, Жаргалант
8СүхбаатарТүмэнцогт2-р баг, Баянцагаан
9СүхбаатарОнгон сум1-р баг, Их Булаг баг
10СүхбаатарХалзан сум2-р баг, Сахиул баг
11СүхбаатарОнгон сум3-р баг, Нүдэн баг
12СүхбаатарБаяндэлгэр сум5-р баг, Хонгор баг
13СүхбаатарЭрдэнэцагаан7-р баг, Хадын булаг
14СүхбаатарТүвшинширээ4-р баг, Дэлгэрхаан
15СүхбаатарУулбаян сум5-р баг, Дэлгэр баг
16СүхбаатарНаран2-р баг, Харнуур
17СүхбаатарБаяндэлгэр6-р баг, Ширээт
18СүхбаатарОнгонЭрдэнэцагаан
19Хэнтий аймагБаянмөнхБаянбулаг хар ус өндөр
20Хэнтий аймагБаянмөнхБаянбулаг Үнэгт уул
21Хэнтий аймагБиндэрБиндэр
22Хэнтий аймагБатноров5-р баг Идэрмэг
23Хэнтий аймагБаян-Адарга1-р баг Сайхан баг
24Хэнтий аймагБиндэр1- р баг Баян-өндөр
25Хэнтий аймагБаянмөнх3-р баг Дулаан
26Хэнтий аймагГалшар4-р баг Сангийндалай
27Хэнтий аймагНоровлин1-р баг Баян-өлзийт
28Хэнтий аймагДархан3-р баг Шажим
29Хэнтий аймагДадал1-р баг Онон

Үүний зэрэгцээ, алслагдсан багуудад хиймэл дагуулын интернэтийн шийдэл нэвтрүүлэх, 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, төрийн байгууллагууд болон сургуулиудыг өндөр хурдны интернэтээр хангах зэрэг зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил, шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс  “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган – 2025”-ийг энэ сарын 14 – 15-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулах гэж байна. 

Тус чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бөгөөд энэ үеэр орон нутгийн иргэдийн цахим ур чадвар болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Улаанбаатар хотод энэ жил 30,000 айлын холболтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, есдүгээр сард халаалтыг өгөхөд LPG оруулж ирдэг ААН-үүд хангаж дийлэх түвшинд байгаа 
Next post ЭМДС-ААС ХАРИУЦАХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧИЛСЭН ТАРИФЫГ МӨРДӨЖ ЭХЭЛЛЭЭ