Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулна
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлын талаар танилцуулж, ногдол ашгийг бэлнээр авах, эсхүл хуримтлуулах болон хандивлах эсэх талаар нь иргэдийн дунд санал асуулга явуулж, хэсэгчлэн олгох арга хэмжээ зохион байгуулахыг даалгасан.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон ногдол ашгийг иргэд хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх болон төрөлжсөн сан хооронд шилжүүлж хуримтлуулах, арвижуулах нөхцөл боломжийг бий болгох, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэдийн нэрийн дансны орлогын мэдээллийг виртуал карт, хадгаламжийн дэвтэр болон бусад хэлбэрээр иргэдэд хүргэх асуудлыг судлан хэрэгжүүлэхийг даалгасан. Санал асуулгад 505,318 иргэн оролцсоноос 481,809 нь “Бэлэн мөнгө”, 22,242 нь “Хуримтлалын сан”, 1,267 иргэн “Хандив” гэсэн сонголт хийжээ. “Хуримтлалын сан”, “Хандив” гэж санал өгснөөс бусад иргэнд ногдол ашиг олгоход бэлэн болжээ.
Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 энгийн хувьцааны ногдол ашгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын санд шилжүүлэх, хандивлах сонголт хийсэн иргэдийн саналыг дахин баталгаажуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АлтангэрэлЗасгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэж хэллээ.
Цагаан сараар тав хоног амарна
Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч, шинийн 2, 3-ны өдөр бямба, ням гаригт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 03, 04, 05 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
