Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан чансаа олгох цуврал барилдаануудад идэвхтэй барилдаж чансааны оноогоороо эхний 30-р байрт багтсан аймаг цэргийн цолтой долоон бөх “Модон могой” жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд шууд зодоглохоор боллоо.
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, бөхийн холбооноос баталсан цаглаварын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм. Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй болно. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:



Улирлын нээлтийн барилдаан
Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Сар шинийн баярт зориулсан барилдаан
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
Богдхан хайрханы хишиг барилдаан
Сонгинохайрханы хишиг барилдаан
Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
Баянзүрх хайрханы хишиг барилдаан
Чансаа тооцох журам:
8 даваа 1500
7 даваа 1000
6 даваа 600
5 даваа 400
4 даваа 300
3 давааа 200
2 даваа 100
1 даваа 50
Оролцоо 10
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
