Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар /2025.02.24/ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний 4 дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.
Үүний дагуу дээрх хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтлоо.
Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой боллоо.

Олон жил өсөж, арвижаагүй нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үр өгөөжтэй, эдийн засгийн бодитой шийдвэр гарган дэмжсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүддээ баярлалаа хэмээн салбарын Сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...