Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 6-ны өдөр Банк, санхүү, финтекийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад монголын банкны холбооны 11 арилжааны банкны 13 төлөөлөгч, финтекийн холбооны 12 гишүүний 14 оролцогчид оролцов.
Тэдний зүгээс хиймэл оюуныг хөгжүүлэхийн тулд түүний суурь болох өгөгдлийн засаглал нь бий болсон байх ёстой гэдгийг онцлов. Банкууд төрийг бодвол сүүлийн 8 жилийн хугацаанд өгөгдөлтэйгээ ажиллаж, сүүлийн 2 жилд хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Гэхдээ өгөгдлийг хуваалцах асуудал дээр хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгааг дурдлаа. Тодруулбал,
- төрийн байгууллага өөр хоорондоо
- хувийн хэвшил өөр хоорондоо
- төр хувийн хэвшил хоорондоо мэдээллээ солилцдог болсноор хиймэл оюуныг хөгжүүлж, үр дүнтэй төрийн болон бизнесийн үйлчилгээг гаргана гэв.
Өгөгдлийн засаглал гэдэг бол тухайн иргэний мэдээллийг цуглуулах, хадгалах, дамжуулах, аюулгүй байдлыг нь хангах гэсэн үг юм. Иймд банкуудын хувьд боловсруулсан өгөгдлөө төрийн байгууллага руу дамжуулахад төр тухайн мэдээллийг нь хэр найдвартай хадгалж, хамгаалж чадах уу гэдэг асуудлыг хөндсөн юм.

Үүнээс гадна, гадаад болон дотоодын их дээд сургуулийг хиймэл оюуны чиглэлээр төгссөн залуучууд өнөөдөр Монгол Улсдаа ирээд хийх ажилгүй байна гэв. Тодруулбал, тэдний хувьд өгөгдөл дээр ажиллах дэд бүтэц дутмаг байгааг онцлов.
Мөн хүнийн мэдээллийг хамгаалах тухай хуульд иргэн бол өөрийн мэдээллийн эзэмшигч байна гэсэн заалт бий. Гэтэл нөгөө талаасаа энэ заалт хэрэгжиж байна уу гэвэл асуудалтай. Иргэн УБЕГ дээр очоод мэдээллээ авахад тухайн байгууллага нь бүрэн гаргаж өгч чадаж байгаа эсэх, Оператор компаниас дуудлагынхаа мэдээллийг авья гэхэд гаргаж өгч байгаа эсэх, Банк дээр очиход тухайн иргэний мэдээллийг дансны хуулгаар гаргаж өгөх гэх мэтчилэн олон газрыг зорьж мэдээллээ авдаг. Гэтэл энэ бүгдийг нэг авья гэвэл нөгөө хуучны хэлбэрээр цаасаар гаргаж өгдөг асуудал өнөөдөр хэвээр байна. Тухайн иргэнд нь мэдээллээ нэг дороос авах эрх мэдлийг нь олгох гэдэг рүүгээ явах хэрэгтэй гэв. Өөрөөр хэлбэл, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдээллээ солилцдог байх асуудлыг хууль эрх зүйн хувьд шийдэх ёстой гэдгийг онцлов.

Тэгвэл ЦХИХХЯ-ны зүгээс өгөгдлийг асуудлыг нийтийн мэдээллийг ил тод байдлын тухай хууль болон хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулагдаж байгаа гэдэг мэдээллийг өглөө. Тодруулбал, дээр хуулийн хүрээнд 152 мэдээллийн сан байгаа бөгөөд эдгээр санд буй мэдээлэлд үндэслэн “Их өгөгдлийн сан” үүсгэж, хүний хувийн мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон кодчилж, нээлттэй өгөгдөл хэлбэрээр хуваалцах ажлыг эхлүүлсэн гэдгийг дурдлаа.
Хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахад ийнхүү банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд өөрсдийн санал хүсэлтээ албажуулж, холбоодоороо дамжуулан хүлээлгэн өгөхөөр болов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюуны үндэсний стратегийн боловсруулахдаа төрийн байгууллага, хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэн, их дээд сургуулийн багш болон хиймэл оюуныг хөгжүүлж буй залуучуудын санал бодлыг сонсож байна. Үндэсний стратегийг 2025 оны 02 дугаар сарын 13-нд Төрийн ордонд танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлнэ.
Тус арга хэмжээнд оролцох бол та доорх QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.

More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
