Ахмад настны тухай хуульд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульчилсан. Энэ онд шинээр “Насны хишиг”-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан та ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ гаргана. Тодруулбал, 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс хамаарах бөгөөд өмнө нь “Насны хишиг” тэтгэмж авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй. “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.
Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн “Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй. Энэ жил хоёрдугаар сарын 28-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин гуравдугаар сарын 03-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгох бүртгэлд хамрагдах юм хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
One thought on ““Насны хишиг”-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмадуудыг бүртгэж байна”
Leave a Reply to Дариймаа Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
Шагдар