Эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа талаар Засгийн Газраас мэдээлэл хийж байв. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Монголын эрчим хүчний систем 102 жилийн түүхтэй. Сүүлийн 34 жил нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжсэн цаг үеийг бид туулж байгаа. Сүүлийн жилүүдэд монголын эрчим хүчний систем дээр хоёр хосолсон хүндрэл бий. Эхнийх нь манай эрчим хүчний чадал энергийн хэрэглээ жилд дунджаар 7 орчим хувьтай, чадлын хэрэглээ нэн ялангуяа өвлийн оргил ачааллын үед 12 орчим хувьтай өсөж байна. Үүнийг биет хэмжээгээр илэрхийлбэл жилийн дундаж хүчин чадал 200 мвт-ыг давж байгаа.
Зүйрлээд хэлбэл ТЭЦ-3 198 мвт хүчин чадалтай. Жил бүр ТЭЦ-3 цахилгаан станцтай тэнцэх хэмжээний цахилгаан станцыг ашиглалтад оруулахаас өөр аргагүй. Ирэх жилүүдэд магадгүй хоёр ТЭЦ-3-тай тэнцэх хэмжээний хүчин чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлага үүсээд байгаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр цахилгаан эрчим хүч, дулааны үнийг нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн нэмэгдүүлэлт. Тухайн үед бид уул уурхай, эрчим хүчний салбарыг 38 хувиар, бусад аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг 5000 хүртэл нь 10 хувиар, 5000 квт-аас дээш гарсан хэсгийг нь 28 хувиар нэмэгдүүлж байсан. Нийт Монголын ахуйн хэрэглээ өнөөдөр 1 квт цагийн хэрэглээний үнэ 140 орчим төгрөг байна. Үүнийг 150 мвт хүртэл нь магадгүй 140 төгрөгийг 175 төгрөг болох байх. 150-300 квт-ыг 250 төгрөг орчим болох болов уу гэсэн тооцооллууд хийгдээд явж байна. Гэхдээ энэ зохицуулалтыг ЭРчим хүчний зохицуулах хороо бусдаас үл хамаарах байдлаар бие даан шийдвэр гаргадаг учраас удахгүй тооцооллоо мэдэгдэнэ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
