Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд БНСВУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд Фам Тэ Дунг тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар өнөөдөр (2024.10.01) хүлээн авч уулзлаа.




Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 11 дүгээр сард Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж, улмаар хоёр орны аюулгүй байдал, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэл болон хөгжиж байгаад баяртай байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар илэрхийлэв.
Мөн Монгол, Вьетнам улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны харилцаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгааг онцлоод цаашид
• Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар харилцан туршлага солилцох,
• Хоёр орны иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох хуулийг харилцан танилцуулах чиглэлээр мэдээлэл солилцох,
• Урт, богино хугацааны сургалт, магистр, докторын хөтөлбөрт багш, албан хаагчдыг харилцан сургах,
• Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, энэ төрлийн гэмт хэргийн шинжээч нарын хооронд харилцаа холбоо тогтоох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах саналтай байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар илэрхийллээ.
Вьетнам улсын Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд Фам Тэ Дунг хоёр улсын хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан санал солилцож хамтран ажиллахаа мэдэгдэв.
Уулзалтад Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Вьетнамын талаас Нийгмийг аюулаас хамгаалахын яам болон Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд байлцав.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
