“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.
Тус чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Тогтвортой хөгжлийн зорилтууд ирээдүйн төлөөх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлж байгаа санаачилгыг Монгол Улс хэрэгжүүлж байгааг нотлохын зэрэгцээ манай улсын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дурдсан. Мөн дэлхийн эмэгтэйчүүдийн форумыг саяхан монгол улсад зохион байгуулсан. Энэ форумын үр дүнд гарсан төгсгөлийн баримт бичигт ирээдүйн төлөөх зорилтуудад тусгагдсан санаа, зорилтуудыг дэмжиж, монгол улс санаачилгатай ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Чуулганд НҮБ-ын гишүүн 193 улсын төлөөлөл ирсэн. Өнөөдрийн байдлаар чуулганд 80-аад орны ерөнхийлөгч, бусад улсын гадаад хэргийн сайдууд оролцож байна. Энэхүү чуулганы үеэр айлчлал хийхгүйгээр төрийн тэргүүнүүд болон гадаад хэргийн сайдууд уулзаж, хоёр талын уулзалтыг зохион байгуулдгаараа ач холбогдолтой. Манай орны хувьд далайд гарцгүй. Нислэгийн хувьд хязгаарлагдмал хол орон зай туулдаг. Тиймээс бидэнд олон улсын түвшний гадаад харилцааны ололт, амжилтуудаа бататгах, өмнөх айлчлалын үеэр хэлж ярьсан зүйлсийг үргэлжлүүлэн хэлэлцэхэд энэхүү чуулган чухал талбар болж байна. “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д манай улсын ерөнхийлөгч монгол улсын байр суурь, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой уур амьсгалын өөрчлөлт , хүний эрх, хүйсийн тэгш харилцаа зэрэг олон чиглэлээр ахиц дэвшил гарч байгааг дурдахын зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц чухал санаачилгуудыг дэвшүүлнэ. Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаар төрийн тэргүүнүүдийн хэлсэн үгнүүд төгсгөлийн баримт бичигт тусгагдаж, олон тогтоолыг энэ үеэр баталдаг.Тус чуулганы үеэр төрийн тэргүүнүүд улс орныхоо зорилго, зорилт болон олон улсын хамтын ажиллагааны хүрээг харуулсан чухал үг хэлдэг. Энэ үгэнд ач холбогдол өгч, дүн шинжилгээ хийдэг. Тиймээс манай улс “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д идэвхтэй оролцдог” хэмээв.
More Stories
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
