Жоржиа мужийн Апалачи ахлах сургуульд галт зэвсгийн халдлага үйлдэж дөрвөн хүний аминд хүрсэн 14 настай сэжигтний аавыг уг хэрэгтэй холбогдсон гэх үндэслэлээр баривчилсан байна. Түүнийг Колин Грей гэх бөгөөд 54 настай. Жоржиа мужийн Мөрдөн байцаах товчооны мэдээлснээр, Колин Грейг дөрвөн хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн, хоёрдугаар зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэх хоёр, хүүхдэд харгис хэрцгий хандсан найман зүйл ангид буруутгаж байна.
Түүний хүү Колт Грей нь Апалачи ахлах сургуульд сурдаг байсан бөгөөд Лхагва гаригт “AR” загварын буу ашиглаж сургуулийн бүсэд зэвсгийн халдлага үйлдсэн.
Улмаар хоёр сурагч, хоёр багш амиа алдаж, өөр зургаан сурагч, нэг багш хүнд гэмтсэн байна. Колт Грейг нэгдүгээр зэргийн аллага үйлдсэн гэх дөрвөн зүйл ангид буруутгаж байгаа ба насанд хүрсэн хүний хувиар шүүх юм. Аав нь хүүдээ галт зэвсэг бэлэглэсэн, зэвсэг биедээ авч явж байсныг нь мэдэж байсан гэх үндэслэлээр хэрэгт холбогдоод байгаа аж.
Колин Грэй мөрдөн байцаалтын үеэр “AR” загварын бууг 2023 оны арванхоёрдугаар сард зул сарын бэлэг болгон хүүдээ өгсөн гэдгээ хэлжээ.
Буу бэлэглэхээс хэдэн сарын өмнө нэрээ нууцалсан цахим хаягаас Апалачи сургуульд халдлага үйлдэнэ гэх заналхийлэл цахим орчинд тавигдаж байсан. Холбооны мөрдөх товчоо тухайн үед нэрээ нууцалсан цахим хаяг нь Колт Грей гэж мэдэж байсан ч баривчлах, урьдчилан сэргийлэх гэх мэт арга хэмжээ аваагүй юм.
Эх сурвалж: CNN
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
