УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-ны Баасан гарагт буюу маргааш орон даяар явагдана. Энэ удаад монголчууд 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгоно. Ингэхдээ 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.
Саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгуулийн тойрогт нэр дэвшигч, нам, эвсэл гэсэн хоёр хэсэгтэй байгааг сануулах нь зүйтэй юм. Хамгийн гол нь дөрвөн жилд ганцхан удаа болдог УИХ-ын сонгуульдаа монголчууд өөрсдөө идэвхтэй оролцож, саналаа өгөх хэрэгтэй. Ингэж байж одоогийн нийгмийн шүүмжид өртдөг бүхнийг өөрчилж сайжруулах эхний алхам болно гэсэн үг. Тиймээс, 18-35 насныхан сонгуульдаа оролцох идэвхитэй байж, 36- 59 насныхан санаачилгатай хариуцлагатай хандах ёстой. Харин 60-75 насныхан үр хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө зөв сонголт хийж, 76-гаас дээш насныхан шиг сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж оролцохыг уриалж байна.
Дашрамд дурдахад анх удаа УИХ-ын сонгуульд 1400 орчим хүн нэр дэвшиж буй. Том тойрог их өрсөлдөөнд ялалт байгуулах гэж их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан байж таарна. Харамсалтай нь бүртгүүлсэн бүхэн сонгогдох боломжгүй учир 126 нь сонгогдож УИХ-ын гишүүн болно. Сонголтод багтаагүй хүмүүсийн хувьд бухимдаж шаралхах нэг биш хүмүүс гарах биз. Гэвч өнөөгийн нийгэмд хэрүүл зодоон үймээн самуун хэрэггүй юм. Тиймээс хариуцлагатай хандаж бусдын ятгалга ухуулгад автаж буруу зүйлд автахгүй байхыг мөрч.мн сайтын редакци уриалж байна. Сонголт мэргэн, хүмүүс тайван, нийгэм амгалан байг.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
