Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын ухуулагч нас барсан гэх мэдээллийн талаар асуухад цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өгөв.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр “Цагдаагийн байгууллагад орон нутагт иргэд нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Урьдчилсан шалгалтаар гаднын нөлөөтэй ч юм уу, бусад өөр байдлаар нар барсан хүн байхгүй.
Хэн нэгэн нэр дэвшигчийн ухуулагч, хамааралтай хүн байсан гэж хэлэх зохимжгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос лавлагаа мэдээлэл авсны дараа бид мэдээлэл өгөх үүрэгтэй. Нам эвслийн ухуулагчийн бүртгэл СЕХ-ноос албан ёсоор гардаг” гэв.
ЦЕГ-ын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга “СЕХ-ноос авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 307 иргэн нас барсан. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж, шалтгааныг тогтоодог. Сонгуулийн ухуулагчаар бүртгэгдсэн есөн иргэн нас барсан. Хоёр ухуулагч нь Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан. Бусад нь өвчний улмаас нас барсан гэж урьдчилсан дүгнэлттэй байгаа” хэмээн ярилаа.
More Stories
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
