Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал өнөөдөр /2024.06.25/ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд шаардлага хүргүүлэв.
Шаардлага хүргүүлсэн шалтгааныхаа талаар тэрбээр “Сонгуулийн сурталчилгаа дуусахад 24 цаг үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд гарсан сонгуулийн зөрчилтэй холбоотой асуудлаар СЕХ-нд хандаж байсан. Тухайлбал, хорооны дарга нь хүмүүсийг дуудаж, 100 мянган төгрөг тараасан асуудлаар СЕХ, цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учраас 100 мянган хүний гарын үсэг цуглуулж, шалгахыг шаардсан. Түүний дараа СЕХ-ны нарийн бичгийн дарга мэдээлэл хийхдээ “СЕХ-ны хуралаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ” гэсэн. Гэтэл СЕХ энэ асуудлыг хурлаараа хэлэлцсэнгүй. Хэлэлцэхгүй байгаа шалтгааныг нь тодруулахаар “Сонгуультай холбоотой зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана. Цагдаагийн байгууллага энэ асуудал дээр хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Тийм учраас СЕХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн” гэдэг хариу өгсөн.
Хорооны дарга нь хүмүүсийг дуудаж, 100 мянган төгрөг тараагаад бичлэг нь хэвлэлээр явсан. Саналын хуудас хэвлэж гаргаад хүмүүсээр нэр дугуйлуулсан. Ийм зөрчил дээр СЕХ хариу өгөхгүй байна.
Хүн болгоны регистрийн дугаар цуглуулсан, эсвэл мөнгө тараах гэж байгаа тухай битүү яригдаж байна.
Бидний зүгээс шударга сонгууль явуулах ёстой гэж үзээд мөнгө тараасан асуудлыг нь нотлоод өгөхөөр цагдаагийн байгууллага нь тогтоохгүй, СЕХ хэлэлцэхгүй, шийдвэрээ гаргахгүй байгаа нь мөнгө тараах үйлдлийг ил далд дэмжээд байгаа юм шиг ойлголт төрүүлж байна. Тийм учраас МАН -ын удирдлага гарч ирээд “Шударга сонгууль хийнэ, мөнгө тараахгүй” гэдэг амлалтаа өгөөч” гэж удаа дараа шаардаж байгаа. Мэтгэлцье гэлээ мэтгэлцсэнгүй.
Энэ сонгуулиар мөнгө тараах юм бол залуу нэр дэвшигч, шинэ нэр дэвшигчдэд сонгогдох боломж гарахгүй. Сонгуулийн сүүлийн өдрүүдэд мөнгө тараана. Мөнгө тарааж байгаа энэ хүмүүст үгүй гэж хэлэх боломж сонгуулийн өдөр л болж үлдлээ. Та бүхэн сонголтоо зөв хийж, авлигачдад үгүй гэж хэлэх өдөр сонгуулийн өдөр.
Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар хаана ч гомдол гаргаад хэлэлцэхгүй, шийдэхгүй юм байна. Хуулийн байгууллага эрх баригч намын талд үйлчлэх юм байна” гэлээ.
Г.ХОРОЛ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
