Нийслэлийн Онцгой комиссын даргын тогтоолоор зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “Улбар шар түвшин”-д шилжүүлэх шийдвэр гарч, үерийн нөхцөл байдлын үед ажиллах Шуурхай штабыг байгуулсан.
Улсын хэмжээнд холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штаб 21 аймагт ажиллаж байна.
Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тухай бүрд цахим хурлыг зохион байгуулж буй.
Мөн
- Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээний төлөвлөлтийг нарийвчлан боловсруулах
- Гол, мөрөн, нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулах
- Эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах
- Гал түймрийн болон гамшгийн хяналтын улсын байцаагч нарыг томилон ажиллуулж, хяналт шалгалтыг сайжруулах
- Шаардлагатай бараа материал, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэхийг чиглэл болгож, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.


| https://www.facebook.com/v19.0/plugins/like.php?action=like&app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df644133b121e90185%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff4bdd30b23467c927%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F36ay&layout=button_count&locale=en_GB&sdk=joey&share=true&size=large |
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...