Европын 13 оронд денге буюу хумхаа өвчин тараагч шумуул эрс нэмэгдсэн байна. Тодруулбал Франц, Испани, Грек зэрэг орнуудад өвчин тараагч шумуул өмнөх жилүүдээс олширсон байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож буй. Цаг уурын өөрчлөлт эдгээр аюултай шумуулыг үржихэд хамгийн их нөлөөлсөн гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдээллээ. Ирэх долдугаар сард “Парис 2024” наадам болох гэж байгаа тул албаны хүмүүс шумуулыг устгах, хянах ажиллагааг эхлүүлсэн. Мөн “ECDC”-гээс Европын орнууд руу аялах гэж буй жуулчин, оршин суугчдыг шумуулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг зөвлөсөн байна. Хамгийн эхэнд, ил задгай ус, аягтай ус зэрэг шумуул татагддаг, үрждэг хэсгүүдээс хол байж, ил тавихгүй байхыг сануулжээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд шумуул нь Европын гол айдас болж байна. “Азийн бар шумуул” гэгдэх “aedes albopictus” нь дэлхийн хамгийн хор хөнөөлтэй шавьж юм. Эдгээр шумуул нь Австри, Болгар, Хорват, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Мальта, Португал, Румын, Словени, Испанид байдаг. Түүнчлэн Бельги, Кипр, Чех, Нидерланд, Словак зэрэг улсад бүртгэгдсэн байна. Бар шумуул нь дэнгийн халууралт, чикунгунья, зика вирус зэрэг өвчнийг тараадаг. Өмнө нь Африз, Ази, Америкийн зарим хэсэгт оршдог байсан ч Европын орнуудад тархсан нь хумхаа өвчний тархалт аюултай байгааг үзүүлж байна.
Денге нь томуу төст шинж тэмдгээр эхэлдэг боловч ноцтой болж, зарим тохиолдолд үхэлд хүргэдэг. Сүүлийн жилүүдэд олныг хамарсан дэгдэлт нэмэгдсэн. Өнгөрсөн онд Францад найм, Италид дөрөв, Испанид хоёр тохиолдол бүртгэгдсэн. Европын ихэнх бүртгэгдсэн тохиолдол нь жуулчид байсан ба энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй. Өнгөрсөн жил гэхэд дэлхий даяар 5,000 тохиолдол бүртгэгдсэн. Орон нутгийн олдмол халдвар мөн нэмэгдэж, АНУ-д 2023 онд 130 хүн өвчилсөн байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
