Монголын заяа их дээ, Мандахбаяр мэтийн сүнсээ шунал гэдэг шулмасанд худалдаж, баяжихсан гэсэн мөрөөдөлдөө дөрлөгдөж хамгаа барж яваа хүн дүрстэй чөтгөрт орон нутгийг удирдах эрх мэдлийг атгуулж, нутгийнхаа ясыг цайлгаж, голыг харлуулахгүй гэдэгт итгэж байгаа шүү, Өмнөговьчуудаа. Говийн хүмүүсийн уужуу ухаанаар эрх мэдэл албан тушаал эх дэлхийн хөрсөнд нуугдсан эрдэнэс баялагт шунасан өлөн харцыг анзаарсан ч үл мэдэгч болон өнгөрүүлж, итгэл үзүүлэх тэр цагт хүсэлд нь хясал тавихаа андахгүй биз ээ, говийнхон маань. Энэ ч утгаараа Мандахбаяр гэх сайхан нэртэй саар бодолтой этгээдэд өмнөх хугацааны сонгуульд итгэл өгч, сонгож байсан нь даанч үгүй. Гэтэл итгэлийг нь хэзээ ч олж байгаагүй атлаа өнөө хэр зүтгэж, заавал авна хэмээнзүтгэлэх Хархүүгийн Мандахбаярын хар шуналд СОНГОХГҮЙ байхад л болох хамгийн шударга хариулт юм. Мэдээж энэ хариултыг Өмнөговьчууд харин ч сайнөгдөг, энэ удаа ч мөн өгөх биз ээ. Х.Мандахбаярын хувьд газар гишгиж эрх мэдлийн амтыг мэдэрсэн амьдралынхаа хорин жилд амсаж амталж, үнэрлэж үзсэн бүхэн нь савангийн хөөс байсан. Учир нь буруу аргаар олсон бүхэн нь нүдээнээхийн зуурт замхарч алдагддаг байсан учир хий хоосон баяжих мөрөөдөл нь хэдхэн төгрөг ороод гарсан хоосон түрийвч шиг л шалдан ширээн дээр хэвтэж үлддэг байв. 2000 оны эхээр Хадгаламж зээлийн хоршоо гэх луйварт өртөөгүй Монгол хүн цөөнбиз. Нийтийг хамарсан энэ аймшигтай луйварт цэгтавьж, Хадгаламж зээлийн хоршоогоор мөнгө угаасан бүхэн шоронд орж, зарим нэг нь өөрийн болон бусдынамийг хөнөөж байсан тэр үед Хархүүгийн Мандахбаяргэх энэ этгээд уснаас хуурай гарсан байдаг. Бахархахаас илүү айдас хүрэм байгаа биз дээ. Зиндаа […]