2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн сонгуульд нийт 1336 нэр дэвшигч оролцож байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Нэр дэвшигчийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд өнөөдөр (2024) Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвслийнх төлөөлөл болон бие даагчид, тэднийг төлөөлөх хүн гардаж авсан юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар өнөөдрөөс Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
