Монгол орны ховор амьтдын эд эрхтнийг худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлснийг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Халиун бугын нэг ширхэг нойтон арьс, хүрэн баавгайн хоёр ширхэг арьсыг худалдан борлуулах зорилготой авч явсан хууль бус үйлдлийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид өчигдөр илрүүлсэн байна.
Тодруулбал
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо “Шинэ зам”-ын ойролцоо сэжигтэй эд зүйл тээвэрлэж явсан автомашинд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явсан.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Барс-2” худалдааны төвд Монгол улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн хоёр ширхэг хүрэн баавгайн арьс худалдан борлуулах зорилготой авч явж байсан гэх үйлдлүүдийг илрүүлэн тухайн амьтдын арьсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 12,700,000 төгрөгөөр, хүрэн баавгайг 12,450,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлнэ гэж заасан байдаг.


Мөн Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
