Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов:
Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан цагаас хойш ХЭҮК-т хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн томилогдож, хүний эрхийн хамгаалагчийн шинэ механизм ажиллаж эхэлсэн. Дүгнэлт гаргах гол үйл явцыг хүний эрхийн хамгаалагчийн хорооны орон тооны бус гишүүд хэрэгжүүлдэг. ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллаж байгаад бөгөөд энэ бүрэлдэхүүнд Хуульчдын холбооноос нэг, Өмгөөлөгчдийн холбооноос нэг гишүүнийг томилсон. Мөн ашгийн бус иргэний нийгмийн байгууллагуудаас сонгон шалгаруулалтын үндсэн дээр дөрвөн гишүүн ажиллаж байна. Бодит байдал дээр хүний эрхийн хамгаалагчийн үүрэг оновчтой бус байна.
Энэ жил бид иргэний нийгмийн байгууллагын мэргэжилтнүүд болон байгаль орчны хамгаалагч, сэтгүүлч зэрэг субъектуудад судалгаа хийх бэлтгэл ажлыг хангаад байна.
Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах шаардлагатай байна. Жишээлбэл, байгаль хамгаалагчид өөрийнхөө эрх хэмжээнд хэрэг бүртгэл явуулж байгаа нь хариуцсан ажлаа хийхэд хүндрэл учруулж байгааг анхаарах шаардлагатай. Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн жишээг татъя. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангасан энэ үйл ажиллагаа нь хүний эрхийн хамгааалагч мөн байна. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үйл ажиллагааг явуулсан гэж үзсэн. Хоёрт, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаа явуулж байхад нь тухайн сэтгүүлчид хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүхэл нь үндэслэлгүйгээр зогсоосон нь хүний эрхийн зөрчил байна гэж үзсэн. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хувь хүний сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж байна гэж үзсэн. Бас үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад төрийн өмчит байгууллагууд үйл ажиллагааг нь хаах, хөндлөнгөөс дур мэдэн оролцож, шаардлага тавих зорилготой хандаж байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн хүмүүсийн асуудлыг шүүхээр хэрхэн шийдвэрлэж, хэдэн хувь нь хэрэгсэхгүй болсон талаар судалгаа хийж, дүгнэсэн.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
