Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

“Усны өдөр”-ийг угтан Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Монгол түмний дээд бэлгэдэл цэнхэр хадгаар төлөөлүүлж, гол мөрөн үр хүүхдүүдийн үед ч өнө мөнхөд урсахын бэлгэдэл болгон “Цэнхэр тууз” аяныг Завхан аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

“Цэнхэр тууз” аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих оролцлоо. Аян 3 дугаар сарын 15-аас 6 дугаар сарын 21-ны хооронд хэрэгжинэ.

Аяны хүрээнд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах, ажлын үр дүнг тооцож урамшуулах, Улиастай сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн эко клубын сурагчдыг экологийн боловсрол олгох сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ.

ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ УСНЫ НӨӨЦӨӨ ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨӨ УСАА ХАМГААЛАЯ, ХУРИМТЛУУЛАЯ, ХАМТРАН АЖИЛЛАЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Next post 47 тонн давс, 78 тонн бодис цацжээ