Улаанбаатар – Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг сэргээх болсонтой холбогдуулан галт тэрэгний тасалбарын үнийн талаар “УБТЗ”ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө. “ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Ковид цар тахлын улмаас зогссон олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг сэргээх асуудлаар хөрш орнуудынхаа төмөр замуудад албан хүсэлтээ удаа дараа өгч шаргуу ажилласнаар бодит үр дүн гарч эхэлсэн.

Энэ удаа Улаанбаатар – Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний аяллыг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс сэргээхээр болоод байна. Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ нэг талдаа 323,700 төгрөг байхаар тооцож байна” гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours