Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгөв.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс гурилын үнийн асуудлаар тодруулахад, тэрбээр “Засгийн газраас импортын гурилын
татварыг чөлөөлөх тогтоолоо УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бид үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих ёстой. Гэхдээ гурилын үнэ нэмэгдээд, ард иргэд нь гурил, тэжээлээ авч чадахгүй байхад, үүнийг зүгээр хараад суух эрх байхгүй. Үндэсний үйлдвэрүүд зохих хэмжээнд хямд үнээр хангаж чадахгүй, нийлүүлэлтээ дийлэхгүй байгаа бол бид импортын сувгаа нээж, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд гурилын үйлдвэрүүдийг хангалттай төрөөс дэмжсэн” гэлээ.
 

+ There are no comments

Add yours