Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар тогтмол мэдээлж буй.
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
ЦУОШГ-аас хамгийн сүүлийн байдлаар хоёрдугаар сарын 29-ний өдрөөр зудын үнэлгээг хийж танилцуулсан. Уг үнэлгээг 10 хоног тутам шинэчилдэг бөгөөд 11 аймгийн 50 суманд төмөр, 17 аймгийн 135 суманд цагаан, 17 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.
Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс болон холбогдох байгууллагын ажилчид энэ сарын 5-ны өдөр хүртэл нийт 4222 малчин өрхийг түлээ түлшээр хангах, 6766 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, 2010 малчин өрхөд хоол хүнсний тусламж хүргэх ажлыг зохион байгуулжээ.
62722 малчин өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээлийг тус тус хүргэсэн.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
