Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб, Эрүүл Мэндийн Яам болон Цаг уур, орчны шинжилгээний газраас хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хэлэхдээ “Хоёр дахь ээлжийн арга хэмжээ болгож Хөдөө аж ахуйн корпорац дээр хадгалагдаж байсан 10 мянган тонн тэжээлийн буудайг хөдөө орон нутгуудад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг гэрээгээ байгуулж. Баянхонгор, Хэнтий, Завхан, Төв аймаг татан авалтаа эхлүүлсэн. Эдгээр тэжээлийн буудайг үнэгүй хүргэж байгаа юм.
Дараагийн ээлжийн 117 мянга орчим айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх ажил эхэлсэн. Өнөөдрөөс эхний түгээлт аймгууд руу ачигдаж гарч эхэлсэн.
Зам, давааны цас цэвэрлэх ажлын тухайд гэвэл хоёрдугаар сарын 19-нөөс эхлээд нийтдээ 71 мянган километр замыг аймаг, орон нутгуудад гаргаад байна” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
