Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас улаанбуудайн гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн мэдээллийн эхэнд ШӨХТГ-аас 2022 онд улаанбуудайн гурил үйлдвэрлэгч томоохон 8 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар “Улаанбаатар гурил”, “Од групп” зэрэг компани нь буудайн гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэж, торгууль ногдуулсан бөгөөд хэрэг шүүхийн шатанд явж байгаа талаар дурдаад “Сүүлийн үед иргэд, хэрэглэгчдээс гурилын үнийн өсөлттэй холбоотой гомдол, санал түлхүү ирж байна.
2023 онд хийсэн судалгаагаар дээдийн дээд гурил 635, дээд гурил 405, нэгдүгээр гурил 267, хоёрдугаар гурил 154 төгрөгөөр тус тус нэмэгдсэн.
Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Иймд ШӨХТГ-аас цаашид хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаа мэдэгдэж байна. Мөн Монгол Улсад гурилын импортын асуудал хязгаарлалттай байдаг. Үндэсний гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж үнэ тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна. Энэ нь цаашид импортын хязгаарлалтыг цуцалж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нөхцөлд хүргэж байгаа бөгөөд ингэснээр үнийн өрсөлдөөн бий болж хэрэглэгчдэд сонголт хийх боломж нээгдэнэ гэж үзэж байна” гэлээ.
| Барааны нэр | Нийт өсөлт | Өсөлтийн хувь (2023/01-2024/01) | Өсөлт мөнгөн дүнгээр (2023/01-2024/01) |
| Дээдийн дээд, савласан, кг | 5 удаа | 19% | 635 төгрөг |
| Дээд, савласан, кг | 9 удаа | 16% | 405 төгрөг |
| I зэрэг, савласан, кг | 9 удаа | 12% | 267 төгрөг |
| II зэрэг, савласан, кг | 8 удаа | 11% | 154 төгрөг |
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
