Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ зөвхөн 2023 онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж татварын буцаалтыг олгох юм.
Тухайн орлогын буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авах аж.
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид авдаг. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдана.
Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх, эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.
Хэрэв орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татна гэлээ.
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:
- “Худалдах, худалдан авах гэрээ”
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх аж.
Харин орон сууцыг барилгын компаниаас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна.
БУЦААН ОЛГОЛТ АВАХ ИРГЭД ЦАХИМААР ЛАВЛАГААГАА ИЛГЭЭЖ БОЛНО
Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм байна.
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:
- “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх ёстой.
ОЮУТНУУД ТӨЛБӨРИЙН БАРИМТАА ЗААВАЛ 2023 ОНД АВСАН БАЙХ ЁСТОЙ
Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Тодруулбал, дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд татвар төлөгчийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, сургуулийн тодорхойлолт, тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт, хүүхдийн иргэний үнэмлэх, эсвэл төрсний гэрчилгээг хавсралтаар бүрдүүлэх юм.
Гэхдээ оюутнууд төлбөрийн буцаалт авахдаа төлбөр тушаасан баримтаа 2023 онд багтаж авсан бол буцаалт ирэх онд орно. Харин 2024 оны нэгдүгээр сараас хойш төлбөрийн баримт авсан бол 2025 онд шилжихийг анхаарууллаа.
Гадаадад суралцаж буй бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт дээрх баримт дээр дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт, орлого нотлох баримт нэмэх юм байна. Хэрэв суралцах хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд үндсэн материалаас гадна татвар төлөгч цахим тайлан гаргах, илгээх, буцаан олголт авах хүсэлт буюу цахим тайлангийн хавсралтаар илгээх зэрэг үндсэн шаардлага тавьж байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
