Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд амь хохирогчийг 35 настай, эрэгтэй “О” болохыг тогтоосон байна.
“Ч” гэгч эрэгтэй нь амь хохирогчтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоожээ. Сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
