Дүнжингаравын уулзварт энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болсон.
Дэлбэрэлтийн улмаас Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-д биеийн хэсгийн 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн өнөөдөр 10:30 цагт нас баржээ.
“Тухайн иргэний хувьд биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Одоо Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой нэг хүн байгаа” хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.
Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын тухайд дөрвөн хүн хүнд байна. Мөн
- Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан, гурван хүний биеийн байдал тогтвортой,
- БЗДЭМТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой,
- Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан.
Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгааг мэдээллээ.
Ослын үеэр гурван гал сөнөөгч амиа алдсан бол түлэгдлийн улмаас эмчлүүлж байсан нэг иргэн энэ сарын 26-нд нас барсан харамсалтай явдал болоод байна.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
