Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамтран боловсруулах санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.
Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр:
Парламентийн засаглалтай байхад сонгогчдын санал гээгдэхгүй байхад анхаарч пропорциниаль системийг сонгуулийн хуульд оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй бүгд нийлээд Монголынхоо асуудлыг хэлэлцэх, шийдэх боломж бүрдэнэ. Мөн нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх, мөн намын жагсаалтаас орж ирэх нэр дэвшигчийн хүйсийг 50, 50 хувиар тэнцвэржүүлэхээр болсон.
Монгол Улс “Даргын улс” болсон байгаа нь авлига руу уусах, үүний гол суурь улс төрийн намд байгаа талаар бид өмнө нь хэлэлцүүлэг хийсэн. Тиймээс Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр улс төрийн санхүүжилт болон зарцуулалт ил тод хяналттай байх, улс төрийн намаар дамжиж төрийн толгойд авлигач гардгийг хязгаарласан.
Сонгуулийн тойргийг томсгож, бодлого хийдэг болъё. Нийт монголчуудын, үндэсний эрх ашигт чиглэсэн бодлого хэрэгтэй байна. Тиймээс бид популист улс төрөөс татгалзаж хамтраад хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм. “ЭТТ” ХК-иас хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг авах нь хуулийн дагуух үйл явц. Харамсалтай нь энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өдийг хүрч байгаа нь Монгол Улс баялгийн төлөө уралдсан, дээрэм тулаан болж, нэг үгээр баялгийн хараал хүртсэн. Үүнээс гарахын тулд бид авч хэрэгжүүлж болох боломжоо хэлэлцлээ. Улс төрөөс ангид Үндэсний баялгийн сантай болох шийдэлд хүрсэн. Баялагт тавих хараа хяналтаа сайжруулж, олж байгаа жаахан мөнгөө ирээдүйд зөв ашиглах, хуримтлуулах, иргэд хувьцаагаараа дамжуулж ногдол ашгаа авах хувилбар дээр нэгдээд санамж бичиг зурлаа. Мэдээж санал зөрөлдсөн зүйлс бий. Гэхдээ баялгийн хараалаас салж, үүнийг баялгийн ерөөл болгож, түүнийг тэгш шударга хуваарилах, ард түмний өмч байна гэдэг Үндсэн хуулийн хүрээнд санамж бичгээ байгууллаа.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
