Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээг өнөөдөр байгуулжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг “2020 оноос нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Өнгөрсөн онд 600 автобусыг төсвийн мөнгөөр авсан. Эдгээр 600 автобуснаас хувийн хэвшлийн гурван оператор компанид 115 автобусыг төлбөртэй ашиглуулах гэрээг баталлаа.
Гэрээ ёсоор автобусны мөнгийг хувийн хэвшил эргэн төлөх юм. Энэхүү мөнгө нь Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд төвлөрнө. Уг сангийн мөнгөөр парк шинэчлэлийг тасралтгүй хийнэ. Парк шинэчлэл хийхгүйгээс иргэд аюулгүй болон цэвэр орчинд зорчих нь хязгаарлагдмал байгаа юм.
Гэрээг долоон жилийн хугацаатай байгууллаа. Энэ хугацаанд хувийн хэвшил мөнгөө төлж дуусгана. Үүний дараа нийтийн тээврийн өмчлөлийг хувийн хэвшилд 100% шилжүүлнэ” хэмээн ярилаа.
“Эмсид” ХХК-ийн захирал Д.Энхбат “Манай байгууллага 45 автобусыг 12.4 тэрбум төгрөгөөр авч байна. Долоон жилийн хугацаанд төлбөрөө барагдуулж, автобуснуудыг авах зорилгоор гэрээ байгууллаа.
Зээлийн эргэн төлөлт сард хүүгүй, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацад хяналт үйлчилгээний шимтгэлийг 3%-аар тооцож төлөх нөхцөлтэйгөөр авч байна. Шимтгэлдээ ажилчдаа чадавхжуулах сургалтын үйлчилгээг авна гэж итгэж байна” гэв.
2009 онд 400 автобусыг төсвийн мөнгөөр авсан байдаг. Ингээд нийтийн тээврийн хувийн компаниудад хуваарилж өгсөн ч эргэн төлөлт нь сайн хийгдээгүй байтал автобусны насжилт дууссан. Нийслэлийн зүгээс энэхүү өрийг эргэн төлүүлнэ. Хувийн компаниуд ч эргэн төлөхөө мэдэгдсэн болохыг Хотын даргын зөвлөх хэллээ.
Өнөөдөр гэрээ байгуулсан гурван компанийн нэг нь 2009 онд автобус авч, эргэн төлөлтийн тодорхой хэсгийг төлөөгүй ч хуваарь гаргаад төлнө гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Нийслэлд нийтийн тээврийн оператор 18 компани байдаг аж. Цаашид 7-8 компанид автобусаа өгөх гэрээг байгуулах бэлтгэлээ хангажээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
