Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хүний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд анхаарах, баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэх зөвлөгөөн болж буй.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Цагдаагийн байгууллага жилд 2.7 сая орчим зөрчил шалган шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор мөн тооны ард иргэдтэй цагдаагийн алба хаагчид өдөр тутамдаа харьцаж, зөрчил шалган шийдвэрлэхээр ажилладаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахдаа эрх, эрх чөлөөнд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоодог онцлогтой ч хууль дээдлэх, хүний эрх, чөлөөг хүндэтгэх, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах ёстой” гэв.
Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссоос баримталж буй бодлогын талаар танилцуулжээ.
Тухайлбал,
- Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгоход холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих.
- Зөрчил шалгах ажиллагаанд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хангах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн газрын саатуулах болон эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулахад тогтмол анхаарах.
- Хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх. Шинэ тутам үүсэж буй сорилт, бэрхшээлд тохирсон хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
Зөвлөгөөнд нийслэл, 21 аймгийн цагдаагийн газар хэлтсийн, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 157 албан тушаалтан хамрагдаж буй тус арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тус албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон бусад албаны хүмүүс оролцжэ
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
