Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны албаныхан, оршин суугчид болон 14 дүгээр сургуулийн эцэг эх, багш, сурагчдын төлөөлөл өнөөдөр/2024.01.25/ тус хороонд байрлах Шунхлай шатахуун түгээх станцыг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ.
14 дүгээр сургуулийн төлөөлөл:
-Манай сургууль 6000 гаруй сурагч, 300 гаруй багш ажилчидтай. Энэ хүмүүсийн сурах, ажиллах, амьдрах эрх зөрчигдөж байгаа учир энэ хэвлэлийн бага хурлыг зарласан.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны засаг дарга Э.Доржбал:
-2020 онд хороон даргаар томилогдсоноосоо хойш Шунхлайн станцыг нүүлгэх гомдол санал их ирдэг байсан. Холбогдох арга хэмжээг авч, дээд шатны байгууллагуудад уламжилсаар ирсэн. Гэвч мэргэжлийн байгууллагын стандарт, шаардлага, дүгнэлтийг хангасан гэж байсан учир шатахуун түгээх станцыг нүүлгэх боломжгүй гэсэн. Гол нь хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ суурь эрх зөрчигдөж байна. Саяхан том осол боллоо. Гай, гамшиг хэлж ирэхгүй. Тиймээс 14 дүгээр сургуулийн багш, эцэг эхчүүд нэгдэж байна. Хорооны даргын хувьд тухайн станцыг нүүлгэх, зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Тус газар 14 дүгээр сургуулиас гадна төр захиргааны байр, түргэн тусламжийн төв, Амгалан амаржих гээд бүгд байдаг онцгой хэсэг. Зорчих хэсгийн зам нь нэг машин явдаг, хажуугаар нь явган хүн багтддаггүй. Ийм л нарийн зам болгон хашаагаа барьсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд ядаж шатахуун түгээх станцын хашаагаа татчих гэдэг. Бид шийдвэр гаргах түвшний хүмүүстэй нь харьцдаггүй. Дүүргээс ажлын хэсэг гарсан ч шатахуун түгээх станцаас ажлын хэсэгт багтсан хүмүүс нэг ч удаа хуралдаа ирээгүй. Ийм л нөхцөл байдалд өнөөдөр хүрлээ.
14 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл:
-Миний хоёр хүүхэд энэ сургуульд сурдаг. Аймшигт осол болоод 48 цаг ч өнгөрөөгүй байна. Энэ станцад зөвшөөрөл өгсөн цаг үе рүү бид хандах хэрэгтэй. Химийн хамгийн хүнд элементийг хадгалдаг газар яагаад зөвшөөрөл өгч байгаа юм бэ? Ганц машин ямар их хэмжээний хохирол дагуулсан бэ? Тэгвэл шатахуун түгээх станц яах вэ? Тамхины иш, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаад гал гарвал яах вэ? Нүдэн дээрээ сурагч, багш нарыгаа шатахыг харах юм уу? Энэ аюултай химийн элементийг хадгалж байна ш дээ. Дэлбэрвэл тэр хавийн оршин суугчид, сургууль үгүй болно ш дээ. Хэний үед тэр шатахуун түгээх станцын зөвшөөрлийг өгсөн бэ? Оршин суугчдаас нь зөвшөөрөл аваагүй шүү дээ. Хүүхдүүдээ хичээлд нь явуулах уу? Тэр станцыг эцэг эхчүүд хааж зогсох уу? Яаралтай арга хэмжээ авна уу.
Гавьяат жүжигчин Х.Ганхуяг:
-Би энэ 13 дугаар хороонд оршин суудаг. Иргэдийг төлөөлж энд ирлээ. Гай газар доороос гэдэг. Газар доор байгаа бензин агуулах дэлбэрвэл тэр хавийн оршин суугчид, сургууль, албан байгууллагууд шатах эрсдэлтэй байна. Хэсгийн төлөөлөгч маань хөөцөлдөөд явж байхад Шунхлай шатахуун түгээх станцын хэлтсийн захирал өрөөнөөсөө хөөгөөд доромжилж гаргасан түүх бий. Энэ клонкийг нүүлгэж байж л бидний санаа амарна.
14-Р СУРГУУЛЬШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
