БЗД-ийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн лхагва гарагт гарсан ослын талаар “Дашваанжил газ” ХХК-иас мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Танай тээвэр хийж байсан автомашиныг хязгаарлалтай бүсэд зорчих зөвшөөрөлгүй байна гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар тайлбар өгөөч?
-2019 онд Шадар сайдын тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх машрут гэж гаргасан. Үүний дагуу явсан. Хуучин машрут нь солигдсон. Стандартын машинд, заасан машрутын дагуу, заасан цаг хугацаанд нь авсан. Хот хоорондын тээвэр хийдэг зөвшөөрөл аваагүй. Энэ асуудал шалгагдаж байгаа учраас тайлбар өгөх боломжгүй. Манайд 60 тонн ачаа тээвэрлэх боломжгүй нэг дор 15 тонн ачаа тээвэрлэх болоомжтой байдаг.
-Аюултай ачаа тээвэрлэж байгаа ажилчдадаа ямар заавар зөвөлгөө өгч ажилладаг вэ?
-Манай компани “Gas education” сургалтын төвтэй. Сар бүр мэргэжлийн сургалт явуулж, шалгалт авч мэргэжлийн үнэмлэх олгодог.
-Гал гарсан шалтгааныг шалгаж байгаа байх. Гэхдээ гал гарах шалгаан нөхцлийн талаар мэргэжлийн хүмүүсийн хувьд таамаглаж байгаа зүйл бий юү?
-Үүнд бид тайлбар өгөх боломжгүй. Нефьтийн хий буюу шингэрүүлсэн хий нь химийн аюултай ангилалд ордог шатамхай хий. Оч өгсөн тохиолдолд шатах процесс үүснэ.
-Тухайн жолоочид хариуцлага үүрүүлэхээд орхих уу гэх хардлага байна. Байгууллагаас ямар арга хэмжээ авах вэ?
-Хийн түлшний талаар хэвлэл мэдээлэлд хандсан хичээлүүд хийж цацна. 2000 онд төмөр замын шингэрүүлсэн хийг анх нийлүүлэх хүлээн авч хадгалах станц барьж байгуулах үерээ энэ талаар мэдээлэл өгдөг байлаа. Жолоочийг хууль хяналтын байгууллага шалгаж, мөрдөн байцаах үйл явц үргэлжилж байгаа учраас бид хууль зөрчиж мэдээлэл өгч болохгүй. Би өөрөө газар дээр нь очсон. Хууль, шүүхийн байгууллагынхан бүгд ажиллаж бйагаа учраас орох боломжгүй гээд оруулаагүй. Хуучин мэргэжлийн хяналтын байгууллагууд яаманд суудаг болчихсон байна. Гурав, дөрвөн яамнаас манайд шалгалт хийж байна. Хийн тээвэрлэлттэй холбоотой осол гарсанд харамсаж байна. Улмаар манай компанийн зүгээс мэргэшсэн өмгөөлөгч эрдэмтдийн баг ажиллуулж осол гарч, хүний амь нас эрсдсэн, эд хөрөнгөөр хохирсон байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоолгож, иргэн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгоно.
-Тухайн газ тээвэрлэж байсан сав нь стандартын дагуу хэчнээн хэмжээний газ тээвэрлэх боломжтой юм бэ. Гаднын нөлөөллийн хэчнээн хэмжээний даралтад тэвсэрлэх боломжтой гэсэн заалт байх уу?
-Гаднын нөлөөллөөр үйлчлэл үзүүлсэн тохиолдолд эвдрэл үүссэн. Ямар хэмжээний хүч үйлчилсэн бэ гэдгийг бид мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасны бид мэдээлэл өгнө. Энэ сав нь 3.2 мегапаскаль даах чадалтай.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
