Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай байлгана гэх мөрийн хөтөлбөрийг танилцуулсан намынхан хотын даргаа дөрөв дэх удаагаа солилоо.
Супер баатар болоод Улаанбаатарыг гоё, аз жаргалтай болгоно гэж гарч ирсэн Х.Нямбаатарын хамгийн эхний ажил нь түгжрэлийг бууруулахын тулд авто машиныг улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, иргэдийн эрхэнд халдав. Иргэд эхэндээ эсэргүүцсэн ч арга буюу дугаараа хязгаарлуулаад л явж байна.
Үүнээс гадна энэ өвөлжин хотын иргэд “Замын цас, мөсөө цэвэрлээд өгөөч” гэж гуйв. Гэтэл Х.Нямбаатар хээв нэг “Давс, бодис зузаан орж байгаа цасан дээр үйлчлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэчихээд сууж байв.
Үүнээс гадна нийтийн тээврийг самарч, иргэдээ буудал дээр хөлдүүс болгохоор шийдсэнээс гадна хөдөөнөөс орж ирэх иргэдийг үтэр түргэн зайлуулах төслийг боловсруулсан шиг сууна.
ГССҮТ-д өдөрт 300 гаруй иргэн замын халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр явганаас унаж, тусламж үйлчилгээ авч байна. Энгийн иргэн халтирч унаад толгойгоо хагалах, үзэх эмч нь ажилдаа ирэх явцдаа халчирч унаад гараа хугалах жишээ энүүхэнд байна. Өмнө нь бид арай ч энэ замынхаа мөсийг арилгаад өгөөч гэж өдөр болгон гуйдаггүй байв. Одоо өдөр бүр, цаг минут тутамд гуйх авч хотын дарга хоошоо гэдийгээстэй, бусадруу буруугаа чихээстэй…
Улаанбаатарчууд өнөөдөр зутрахын дээдээр зутарч, шантарч, зугтааж эхэллээ. Тэгэхдээ энэ нь “БИДНИЙГ ХОТООС ЗАЙЛУУЛАХ” тактик нь ч байж магадгүй. Гунигтай биш гэж үү…
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
