2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01:05 цагт Дүнжингаравын уулзварт хийн газ тээвэрлэж явсан 60 тоннын автомашин эргэх үед осолдож, гал гарчээ.
Харамсалтай нь гал унтраах явцад газ дэлбэрч, том хэмжээний хүчтэй дэлбэрэлт болсноор ойролцоох 60 айлын айлын орон сууц руу гал алджээ.
Ослын талаар Шадар сайд С.Амарсайхан “Орон сууцанд байсан иргэдийн нүүлгэх шилжүүлэх болон гал унтраах, айл өрхүүдийг галын аюулаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж байна. Онцгой байдлын албаны гурван алба хаагч дэлбэрэлт болох үед эсрэг уулзвараас 40 орчим метр шидэгдэн харамсалтайгаар амь насаа алдлаа. 11 иргэн ГССҮТ-д хүргэгдсэн.
Галд өртсөн байрны айл өрхийг ойролцоох буудалд байрлуулах хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Онцгой байдлын албаны 120 гаруй албан хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа” гэх мэдээлэл өглөө.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
