Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн.
Дэлбэрэлтэд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, 17 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн бол 14 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 30 машин галд шатжээ.
Тэгвэл Улсын онцгой комисс 14.00 цагт дээрх асуудлаар хуралдах бөгөөд хуралдааны дараа мэдээлэл хийх юм байна.
Одоогоор иргэдийг нүүлгэн шилжүүлсэн буудалд түр штаб гарган ажиллаж иргэдийг хоол хүнс, хувцсаар хангахаас гадна сэтгэлзүйн тусламж үзүүлж байгаа аж. Харин дэлбэрэлтэд өртөж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах, ямар арга хэмжээ авах нь одоо ч тодорхойгүй байна.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай байсан ч хойшлуулж, маргааш хуралдуулахаар болсон. Тиймээс УОК хуралдаж, гаргасан шийдвэрээ Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл, ами алдсан алба хаагчид болон эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн асуудлаар УОК болон Засгийн газар шийдвэр гаргах юм.
More Stories
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...