Найман зорчигчтой ачааны автомашин цасанд суусан байжээ

Увс аймаг, Тариалан суманд “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар 8 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2024.01.18/ 14:10 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргажээ.

+ There are no comments

Add yours