Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн мэдүүлэх эхний ээлжийн есөн журмын төслийг зөвлөлийн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.
Шинэ журмыг танилцуулахдаа хотын авто замын ачааллыг бууруулах агаар, хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр боловсруулагдсан журам гэдгийг хотын дарга онцлов. Журмыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
- Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн сан” байгуулна. Үүнд зөвхөн автобус үйлчилгээг ч бус такси, дүүжин тээвэр, метроны үйлчилгээг уг санд хамруулна.
- Авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “Нэгдсэн зогсоолын журам” батална.
- Нийслэлд явах авто машины тоог хязгаарлана.
- Хүүхэд залуучуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, нийслэл хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Амьтны хүрээлэн”-г ажиллуулахаар журамд тусгажээ.
- Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийн төвийн бүс нутагт бусад орон нутгийн албан татвараас өөр байхаар заасан тул албан татварын шинэ журмыг оруулжээ.
- Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар (ННТГ)-аас 2014 оноос нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээс хамаарч хот дотор насанд хүрсэн иргэн 300-1,300 төгрөг, сургуулийн насны хүүхэд 200-500 төгрөгөөр, зарим чиглэлд том хүн 2,600, сургуулийн насны хүүхэд 1,500 төгрөгөөр зорчиж байв. Энэ үнийг тогтоосноос хойш сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийн нэг литр түлшний үнэ 1,750 төгрөгөөс өсөж 3,846 төгрөг болсон ч зорчигч тээвэрлэх үйлчилгээний хөлс нэмэгдээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс 1,350 төгрөг байвал алдагдалгүй ажиллах боломжтой гэх судалгааг оруулж ирсэн тул Жаргалант тосгоноос Хархорин зах хүртэлх чиглэлээс бусад чиглэлд насанд хүрсэн хүн дөрвөн удаагийн эргэлтээр 1,000 төгрөг, бага насны хүүхдийг 200 төгрөгөөр зорчуулна.
- Оршуулгын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй оршуулгын газарт оршуулсан шарилыг шилжүүлэх журмыг танилцуулсан.
- Нийслэлийн мал аж ахуйг эрхлэх бүсийн хязгаарыг тогтоох, Сонгинохайрхан дүүргийн мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон бүсийг нэмэхээр төлөвлөжээ. Тодруулбал Тахилт орчмоор адуу мал оруулахыг хориглох шаардлагатай байгаа аж.
- Хөдөөнөөс нийслэлд орж ирэх автомашинууд 48 цаг үнэ төлбөргүй явах бол энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлбөр тооцно.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
