Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлын талаар УИХ дахь Ардчилсан Намын бүлэг гурван хоногийн завсарлага авсан.
Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар АН-ын бүлэг санал байр сууриа нэгтгэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт өр нэмэгдэхгүйгээр экспортын бүтээгдэхүүн гаргах давуу талтай.
Хуулийн төсөлд хариуцлагагүй олон зүйл заалт орж ирсэн. Монголын төр эдийн засагт оролцоо бага байх ёстой гэж боддог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд хэмжээ хязгааргүй болж байгааг ярилцах ёстой.
Энэ асуудал явсаар байгаад хоёр хүний хэрүүл болж байна. Хувь хүмүүс хоорондын хэрүүлийн асуудал бус УИХ-ын танхимд зөвшилцлийн дагуу шийдэгдэх ёстой юм.
Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг яаралтай горимоор татан авч, дахин өргөн барьж батлах шаардлагатай хэмээн манай бүлгээс байр сууриа нэгтгэсэн” гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар хоёр хүн хэрүүл хийж болохгүй. Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нийгмийг талцуулахаа болих хэрэгтэй.
Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж байгаад хууль батална эсвэл зогсооно гэж байхгүй. Нэг тал нь Үндсэн Хуулийн Цэцэд өгнө, нөгөө нь зургаан сар барилаа гээд байдаг.
Үндсэн Хуулийн Цэцэд өгөөд байгаа нөхөд 2013 онд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглах хуулийг баталсан. Одоо ямар хууль зөрсөн гээд гүйгээд байгаа юм. Ард түмнийг талцуулдгаа болих хэрэгтэй” хэмээн ярив.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
