Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 орчим хуулиас цахим шилжилтийг удаашруулах нөхцөл үүсгэж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хууль батлах бүх шатанд хэлэлцүүлснээр 109 хууль нь өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдлаа.
Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар:
“Манай байнгын хороо нийгэм, эдийн засгийн бүх салбарт цахим харилцаа, түүнд хэрэглэгдэх цахим баримт бичгийг баталгаажуулсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр зорьж, өнгөрсөн хугацаанд энэ ажилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог ханган ажилласан.
109 хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, банк санхүү гэх мэт олон салбарын харилцаа, гааль, татвар, улсын бүртгэл зэрэг төрийн бүх үйлчилгээнд цахим технологийн дэвшлийг ашиглах, хүний оролцоог багасгах, хүнд суртал, зардал төсвийг хэмнэх боломжууд нээгдэж байна. Том агуулгаар нь зарим давуу талыг дурьдвал:
- Цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгов.
- Төр өөрт байгаа мэдээллийг цаасаар нэхэж, иргэдийг байгууллагууд хооронд олон дахин явуулдаг, хүндрэл учруулдаг байдлыг бүрмөсөн зогсоолоо.
- Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, банкны данс нээх гэх мэт бизнес эрхлэх гарааны үйл ажиллагаа бүрэн цахимжиж, хүндрэлгүй боллоо.
- Эдгээр хуулиудаас 30 орчим нь банк, санхүүгийн байгууллагад хамаарах бөгөөд данс нээх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа цахимжиж, энэ салбарын старт-апууд болох финтекийн хөгжлийг бодитоор дэмжиж байна.
- Мөн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай хүргэх, төвлөрөл, түгжрэлийг сааруулах зорилгоор төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг хороо, сумын байранд байгуулахаар боллоо” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...